![](/uploads/201001/news/thumb/.png)
Байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж, их хэмжээний хохирол амссан малчид, ард иргэддээ сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлэхээр Улсын онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжиж, Монголын Улаан загал¬майн нийгэмлэгээс өөрийн сүл¬жээ, гишүүд дэмжигчид, сайн дурынхныхаа хүч, болоцоог ашиглан хариу нэхээгүй тус хандивын хөдөлгөөн өрнүүлж эхэллээ.
Монгол орны бүх нутгийг хамарсан их хэмжээний цас орж,хүйтний эрч чангарч одоогоор 19 аймгийн 198 сум зудын гамшигт нэрвэгдэж,480 гаруй мянган мал хорогдон цаашид ч хүйтний эрч эрс чангарч, өвөлжилт улам хүндрэх төлөвтэй байна. Гамшигт нэрвэгдээд байгаа элэг нэгт ах дүү, ард түмэндээ нийгэмлэгээс эхлүүлж байгаа “Хариу нэхээгүй тус хандивын хөдөлгөөнд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.Өнгөрсөн сард Монголын улаан загалмайн нийгэмлэгээс цагийн байдал хүндэрч эхэлсэн аймаг болох Баянхонгор,Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Завхан, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Хэнтийд нийт 50 орчим сая төгрөгийн хөнжил, гудас, гэрийн бүрээс, гутал, зэрэг хүмүүнлэгийн тусламжийг малчдад хүргүүлжээ. Ойрын хугацаанд цагийн байдал хүндэрсэн аймгуудад 70 орчим сая төгрөгийн өртөг бүхий дулаан хувцас хүргүүлэх аж.
“ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС” ХАНДИВЫН ХӨДӨЛГӨӨН | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.