Шууд Chart

Д.Оргилох эрчүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж тавдугаар байрт оров

2021-05-31 08:36:33

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий аварга, ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн энэ сарын 27-30-нд ОХУ-ын Красноярск хотод боллоо.

Красноярскт эрэгтэй бөхчүүдээс хамгийн өндөр амжилтыг 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн залуу тамирчин спортын мастер Дагвадоржийн Оргилох үзүүлж тавдугаар байрт оров.

Тэрбээр Хойд Осетийн Сослан Кцоев, Аслан Толпаров нарыг ялж хагас шигшээд Хойд Осетийн Гурам Чертковт 2:10-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд Сахагийн Сергин Ньургунд 0:4-өөр ялагдлаа. Тус тэмцээнд 19-22 насны манай чөлөөт бөхийн залгамж халаа болсон залуу бөхчүүдээ сойсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Оргилох эрчүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж тавдугаар байрт оров  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй