Шууд Chart

Э.Даваанасан гурван жил дараалан медаль хүртэв

2021-05-31 08:40:55

Иван Ярыгиний Гранпригийн сүүлийн өдөр “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо.

Түүний жинд мөн таван бөх тойргоор барилдаж нутгийн Д.Цогзолмаа болон Лейла Муталимова нарыг 10:0-ээр оноогоор цэвэр ялсан ч Ксенья Бураковад 4:6-гаар, Алёна Стародубцевад 1:7-гоор ялагдснаар шагналын тавцанд зогсов.

Э.Даваанасан тус тэмцээнээс сүүлийн гурван жил (2019 онд мөнгө, 2020 онд хүрэл медаль хүртэж байв) дараалан медаль хүртээд байна. Ийнхүү энэ жилийн Красноярскийн Гранприд манай эмэгтэй бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг, нийт зургаан медаль хүртэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Даваанасан гурван жил дараалан медаль хүртэв  
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй