![](/uploads/202105/news/thumb/08818de451ccf314f43ab9efad14ba7c_x3.jpg)
“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий аварга, ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн Красноярск хотод болов.
Сүүлийн өдөр ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд үзүүрлэв.
Түүний жинд таван бөх тойргоор барилдснаас Татьяна Смолиакыг 10:0-ээр, Албина Хрипковаг 15:2-оор ялж, Наталья Федосеевад 2:5, Вусала Парпиановичт 4:5-аар ялагдсан юм.
О.Насанбурмаа гавьяатын хувьд Красноярскийн тэмцээний найм дахь медаль болсон бөгөөд 2013 онд алт, 2015, 2017, 2021 онд мөнгө, 2011, 2018, 2019, 2020, онд хүрэл медаль хүртэж байв.
О.Насанбурмаагийн Красноярскийн гранпригийн найм дахь медаль | ||
Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.