Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр болж, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын барилгад их засвар хийх шийдвэрийг гаргалаа.
1978 онд байгуулагдсан цогцолборын барилга, байгууламжид их засвар хийхийг холбогдох сайд, Нийслэлийн удирдлагад үүрэг болголоо. Цаашид цогцолборын эзэмшил бүсэд газар эзэмших эрх олгохгүй байхыг даалгалаа. Мөн Хөвсгөл аймагт “Найрамдал-2” зуслан байгуулахаар төлөвлөн зураг төсөл нь хийгдсэн.
Үүнийг үргэлжлүүлэн судалж, зуслан байгуулахтай холбоотой хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгахаар болов.
| ЗГ: Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын барилгад их засвар хийнэ | ||
| Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.