Шууд Chart

Өвөрмонголд алтны томоохон уурхай нээгдлээ

2014-05-13 14:40:44

 

ӨМӨЗО-ны Улаанхад хотын орчимд Өвөрмонголдоо хамгийн томд тооцогдох Шү Жин алтны уурхай нээгдсэн тухай энэ сарын есөнд Хятадын олон улсын радио мэдээллээ.

Шинээр нээсэн Шү Жин уурхайн цэвэршүүлэлтийн хэмжээ 124 мянган шоо метр, худгийн диаметр 5.5 метр, худгийн гүн 800 метр ажээ.
 
Урьдчилсан байдлаар 14 тонн алтны нөөцтэй гэгдэж буй тус уурхайд эхний ээлжинд 259 сая юанийн хөрөнгө оруулалт хийж барилга байгууламжийн ажлыг эхлүүлээд байна.
 
2017 оны эхний хагас жилд үйлдвэрлэлээ эхлэхээр тооцож байгаа энэ уурхай олборлолтын эхний жилүүддээ өдөрт 1000 тонн чулуу гаргаж, жилдээ 1000 гаруй кг алт олборлоно гэж Өвөрмонголын ашигт малтмалын газраас мэдэгджээ. 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өвөрмонголд алтны томоохон уурхай нээгдлээ  
Үзсэн: 1358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-13 18:34
uul ni manai nutag yum bgaan daa. uvurmongold ochij buh niitiin sanal asuulga yavuulj negtegj avaya hehe

Бидэнтэй нэгдээрэй