![](/uploads/202106/news/thumb/872c4e225a6733212da3e2d5c2232de9_x3.jpg)
Би 1992 оноос эхлэн боксоор хичээллэж, шигшээ багийн тамирчин, Хангарьд спорт клубийн дасгалжуулагч гээд 29 жил энэ спорттой холбогдоод явж байна. Бэлтгэл хийж эхэлснээсээ хойш таван жилийн дараа 1997 онд эхлэн Хангарьд клубын шигшээ багийн тамирчны сонгон шалгаруулалтад тэнцэж, энэ спорт ордноос ажил амьдралын гараагаа эхэлсэн. Дараа нь 2004-2008 онд МУБИС-ын биеийн тамирын багш, дасгалжуулагчийн анги төгсөөд албан ёсоор дасгалжуулагч болсон. Тамирчин байхдаа дасгалжуулагчийн онолын мэдлэг байхгүй ч гэсэн практик дадлага, туршлагадаа үндэслэн дасгалжуулагч хийдэг байсан.
Боксын спорт нь хүний биеийн хөлийн чигчий хураанаас толгойн орой хүртэл бүх булчинг жигд ачааллуулж, ажиллуулдаг. Бүх булчинг ажиллуулахад толгойгоо сайн ашиглаж, хурдан хугацаанд шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Боксын спорт ер нь хөдөлмөр 99%, сэтгэхүй 1% хувь нь гэж болно. Би багадаа шатар их тоглодог хүүхэд байсан. Сургуулийн аварга, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд их оролцдог байсан. Ер нь бокс руу ороогүй бол шатар тоглоод явах байсан байх. Шатар сайн тоглож, оюун ухаанаа хөгжүүлдэг байсан минь боксоор хичээллэж, амжилт гаргахад нөлөөлсөн гэж боддог. Тиймээс шавь нартаа сэтгэхүйгээ хөгжүүлэх сургалтад давхар явбал зүгээр гэж зөвлөдөг.
Боксоор хичээллэхэд хамгийн наад зах нь цаг баримтлах соёлд суралцдаг. Цаашлаад мэдээж тэсвэр, хатуужил, тууштай байдал, спортын хүмүүжил, төлөвшлийг олж авдаг. Тамирчин хүн байнга л “босоо” байна гэж байхгүй. Унаж тусна, бэртэж гэмтэнэ. Энэ бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээг тамирчид олж авдаг. Амархан бууж өгдөггүй, чадахын төлөө, ялахын төлөөх тэмцэл, сэтгэл зүй зөвхөн спортод гэлтгүй амьдрал дээр хүнийг маш сайн төлөвшүүлж өгдөг гэж боддог. Тиймээс би шавь нараа заавал энэ спортоор амжилт гаргах албагүй. Энэ спортоос амьдралд хэрэгтэй зүйлээ олж аваасай гэж л хүсдэг дээ.
С.Баттулга: Шатар сайн тоглож, оюун ухаанаа хөгжүүлдэг байсан минь боксоор хичээллэж, амжилт гаргахад нөлөөлсөн | ||
Үзсэн: 602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.