Шууд Chart

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав зарим хүнийг Цэцдийн зөвлөлөөс чөлөөлөх санал гаргажээ

2021-06-02 17:32:19

Монголын үндэсний бөхийн холбооны 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр хуралдсан ээлжит бус "Их Эе" хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүнийг сонгосон.

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил хангахтай холбогдуулан МҮБХ-ны байнгын үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах шаардлага тулгарч байна.

Иймд МҮБХ-ны дүрмийн 11.26.ё заалтад заасны дагуу МҮБХ-ны тэргүүлэгчдийг нөхөн бүрдүүлэх шаардлагатай байгаа тул дараах тэргүүлэгчдийг чөлөөлж, дүрмийн 11.28-д заасны дагуу тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчдийг Цэцдийн Зөвлөлийн хурлаар баталгаажуулах хүртэл ажиллуулахаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав доорх саналыг оруулжээ.

Үүнд,

  1. Чөлөөлөх санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ (Сонгуульт ажилтай тул)

Улсын гарьд Ш.Жаргалсайхан (Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 24% тул)

Улсын заан Ц.Мягмарсүрэн (Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 18% тул)

Бөхийн судлаач Б.Цогтбаатар (Гадаадад эмчилгээнд явсан тул)

Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр (Өөрийн хүсэлтээр)

  1. Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс

Улсын аварга Ч.Санжаадамба

Улсын гарьд Б.Гантогтох

Улсын начин Д.Жанчивдорж

Бөх судлаач, Гавьяат дасгалжуулагч Л.Ням

Бөхийн зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу

Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа гишүүд дээрх саналаас өөрийн хүсэлтээр татгалзаж болрх ба Ээлжит Тэргүүлэгчдийн хурал 2021 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн 18:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд хуралдах аж. Хуралд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэргүүлэгчид хуралд цахимаар хүсэлтээ ирүүлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав зарим хүнийг Цэцдийн зөвлөлөөс чөлөөлөх санал гаргажээ   
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй