Шууд Chart

Халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх шаардлагатай байна

2021-06-03 09:14:44

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “0-17 насны хүүхдүүд халдвар авах нь нэмэгдсэн. Тэр дундаа 5-14 насны хүүхдүүд халдвар их авч байна. Мөн 25-44 насны иргэд халдвар авах нь өндөр хувьтай байгаа. Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2.067.000 хүнд вакцин хийнэ. Энэ нь нийт хүн амын 60 хувь. Улсын хэмжээнд I тунд 89.9, II тунд 64 хувь нь хамрагдсан. Нийслэлийн хэмжээнд I тунд 99.8, II тунд 78.3 хувийн хамрагдалттай байна” гэв. Улсын хэмжээнд дархлаажуулалтыг долоодугаар сарын 1-нд дуусгахаар, Улаанбаатар хотын хэмжээнд зургаадугаар сарын 10-нд дуусгахаар төлөвлөсөн" гэж мэдээллээ. 

Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 31 байрыг ажиллуулж байна. Үүнээс 21-д нь гадаадаас ирж байгаа иргэдээ хүлээн авч байгаа аж.

Улсын хэмжээнд I тунд хамрагдсан иргэдийн 0.44, II тунд хамрагдсан иргэдийн 0.53 хувь нь халдвар авчээ. II тунд хамрагдаад халдвар авсан 3876 иргэн байгаагаас вакцин хийлгээд 14 хоносны дараа халдвар авсан 974 хүн байна. Иймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгаа юм. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх шаардлагатай байна   
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй