![](/uploads/202106/news/thumb/09e196cd93ad00ffba8947b63d64ce5d_x3.jpg)
Монголын хөлбөмбөгийн холбоо “8 жил 8 зорилт” стратеги бодлогынхоо хүрээнд найман жилийн дотор АХБХ-ны шилдэг 10 гишүүн холбооны нэг болохоор эрхэм зорилго дэвшүүлсэн билээ.
Энэхүү найман зорилтын нэг болох хууль эрх зүйн хувьд хамгийн нэр хүндтэй, шударга цэвэр тунгалаг холбоо байхыг зорьж байгаа аж.
МХБХ нь хөл бөмбөгт хайртай, дуртай хэн бүхнийг, мөн хөл бөмбөгийн үйл ажиллагаанд ямар нэг холбоо, хамааралтай бүх хүнийг аливаа шударга бус үйлдэлд өртөхөөс хамгаалахад анхааран ажиллах юм.
Тиймээс ОУХБХ-ны “FIFA Integrity” зарчмыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид тоглолт наймаалцах, МХБХ-ны тэмцээн, уралдаанд мөрий бооцоо тавих бүх л үйлдэлд эвлэршгүй хандахаа мэдэгдлээ.
Нэг баг-нэг зорилгод нэгдэхийг уриалж байна | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.