Шууд Chart

МҮОНРТ-ээс өнөөдөр төрийн дээд одонгоор хоёр хүн шагнагдлаа

2021-06-03 14:43:54

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон, медаль нэр бүхий хүмүүст гардуулж байгаа билээ.

МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд ч уг шагнал олгогдсон юм.

Тодруулбал, саяхан “MNB Sport” сувгийн сэтгүүлч Д.Баярсайхан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг хүртсэн бол өнөөдөр МҮОНР-ийн нэвтрүүлэгч С.Гантөмөр мөн Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр,  зураглаач Б.Төмөртогтох Алтан гадас одонгоор тус тус энгэрээ гоёсон юм.

 Тэднийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар хүлээн авч баяр хүргэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ээс өнөөдөр төрийн дээд одонгоор хоёр хүн шагнагдлаа   
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй