Шууд Chart

COVID-19: Амралт, сувиллын газарт өгөх зөвлөгөө

2021-06-03 15:27:49

"COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд амралт, сувиллын газруудад дараах зөвлөгөөг хүргэж байна. 

Амралт, сувиллын газарт:

  • Өглөө бүр ажилтнуудын биеийн халууныг үзэж тэмдэглэх
  • Маск, тусгай амны, эсвэл нүүрний хаалт зүүх
  • Нэг удаагийн бээлий хэрэглэх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Гар угаах орчныг бүрдүүлэх, гарын цаас, саван тогтмол байлгах
  • Хоолны ширээ, орыг 1-1.5 метр зайтай байрлуулах
  • Нэг дор олноор хооллохгүй, ээлжлэн оруулах
  • Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
  • Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор угааж, цэвэр усаар сайтар зайлах
  • Түүхий, хагас  боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
  • Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
  • Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
  • 1 л усанд 25 мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
  • Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
  • Хүн хүлээж авахын өмнө өрөөг сайтар халдваргүйжүүлэн цэвэрлэх
  • Саун, бассейнд халдваргүйжүүлэлт байнга хийх
  • Шавьж, мэрэгчгүйтгэл хийх
  • Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах


Амрагч нарт:

  • Амны хаалт тогтмол зүүх
  • Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
  • Хүн хоорондын зай барих
  • Хоол унд хувааж идэхгүй байх
  • Гүйцэд болгосон хоол хүнс хэрэглэх
  • Тамхи дамжуулан татахгүй байх
  • Нэг өрөөнд бөөгнөрөхгүй байх
  • Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

COVID-19: Амралт, сувиллын газарт өгөх зөвлөгөө   
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй