Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Татвар төлөгчдийн өдөрлөгийн хүрээнд шилдэг татвар төлөгчдөд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд боллоо.
Энэ үеэр татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ээр Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Л.Гандөш захиралтай “Сэлэнгэбугант” ХХК, П.Думаа захиралтай “Ихшинэстэй” ХХК, Д.Бат-Эрдэнэ захиралтай “Цант-Орхон” ХХК, мөн аймгийн Засаг даргын шагналаар С.Оргил захиралтай “Рэдхил Монголия” ХХК-ийн салбар, Э.Шоовдор захиралтай “Алтантариа” ХХК-ийн салбар, Б.Азжаргал даргатай Зүүнхараа ачааны вагон засварын депо, аймгийн татварын хэлтсийн шилдэг татвар төлөгчөөр Д.Тунгалаг захиралтай “Хэрх-Өргөө” ХХК, П.Батсайхан захиралтай “Алтанбилэг” ХХК, Б.Алтантуяа захиралтай “Цагааннуур хишиг” ХХК, П.Бүрэнзориг захиралтай “Ерөө эх сүрэг” ХХК, Ч.Үнэнмөнх захиралтай “Гэрэлт-Индранил” ХХК, С.Баатар захиралтай “Бооцын тариа ХХК”иргэн И.Оюунбилэг, Ш.Алтансүх, Д.Жамсран нарын 19 аж ахуйн нэгж, гурван иргэн шалгарч шагналаа гардаж авлаа.
Татвар төлөгчдөд хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 1345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.