Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёвтай 2021 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзав.
Уулзалтын үеэр Монгол, Оросын харилцаа, түүний дотор хоёр улсын парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээ, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцав.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёвтай уулзлаа | ||
Үзсэн: 792 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.