Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 15. Хонгорцог одтой, 1 цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайнхэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Өнөөдөр хониныхон өөртөө маш итгэлгүй байх болно. Дээд байгууллага,шүүх болон нийгмийн байгууллагад хандахад татгалзсан хариу өгнө. Бичиг баримтаа буруу янзалснаас болж таагүй явдалд хүрч болзошгүй.
Үхрийн орд (4/20-5/20): Хянуур өдөр. Хэрвээ та азгүй байж ядарч буй бол од гарагийг гэрэлтүүлээгүйд зэмлэ. Өөрийн дуртай зүйлээ хийн тайван байж гадуур алх. Гэр бүлдээ анхаарал тавьж асуудлыг шийдэх хэрэг гарна. Та хүнд нөхцөл байдлыг шийдвэрлэж чадахгүйдээ санаа зовох хэрэггүй. Учир нь та тун удахгүй шийдвэрлэж чадна. Найз нөхөд хамаатан садантайгаа уулзагсад хэрэглэж буй хоол хүнсэндээ анхаарч архийг бүү хэтрүүл.
Ихрийн орд (5/21-6/21): Хөгжилтэй санаа зовох зүйлгүй өдөр. Зарим хүмүүс амьдрал бол байнгын зугаа цэнгэл бус өдөр тутмын хүнд хэцүү хөдөлмөр гэдгийг ойлгоно. Таны хань ганцаараа гэр орныхоо, ахуйн бүх асуудлыг үүрч асуудлыг зохицуулж чадна. Шинэ харилцагчтай холбоо үүсгэж болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Болгоомжлох өдөр. Зарим хүнсний бүтээгдэхүүнээс харшил авч болзошгүй. Оюун санааны хүч гайхалтай сайн байх тул ямарч саад тотгорыг амжилттай даван туулна. Иймэрхүү таагүй зүйлүүдээс зайлсхийхийн тулд цочроох үйлчилгээтай хунсний зүйлээс татгалз. Архи, кафө, тамхины хэрэглээгээ багасга.
Арслангийн орд (7/23-8/22): Бүтээлч өдөр. Илүү цагаар ажиллахыг санал болгосноор санхүүгийн асуудалдаа санаа зовох байдал үгүй болно. Таны сонирхож байгаа зарим газарт судалгаа хийх нь мөрөөдлийг тань биелүүлэхэд тустай. Та өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж, түнштэйгээ хамтран ажиллах нь таны харилцаанд маш чухал.
Охины орд (8/23-9/22): Хүнд өдөр. Таны эрч хүч, мэдрэмтгий чанартай тань нийцнэ. Аливааг хийж амжуулахын тулд зүтгэ. Хэрвээ та бусдыг анхааралтай сонсч, сэтгэлдээ бясалгаж чадвал гайхамшигтай дотоод сэтгэлийг олж авч чадна. Дүрэм горим нь бүтээлч сэтгэлгээнд саад болох төлөвтэй. Та энэ бүхнийг даван туулахын тулд тайван байх шаардлагатай.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Дарамттай өдөр. Өглөө гэрээсээ гарахдаа цайгаа уухаа мартсан бол анхаарал чинь төвлөрөхгүй. Жинлүүрийн ордныхон үүрэг хариуцлагаа ухамсарласан, шаргуу хөдөлмөрч байдлаараа алдартай хүмүүс. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндийг бодож хангалттай энегиэр цэнэглэх хэрэгтэй шүү.
Хилэнцийн орд (10/23-11/21): Нухацтай өдөр. Чухал гэрээ хэлэлцээр таны одоогийн болон ирээдүйн амьдралд тань үр шимээ өгөх болно. Таны ойр дотны хүнээс ирэх гомдол ихсэх болно. Анхаарал тань төвлөрч нэг зүйл хийтэл олон зүйлд хөрвөх болно. Хүүхдүүд бага зэргийн асуудал үүсгэх ч аяндаа асуудал шийдэгдэнэ.
Нумын орд (11/22-12/21): Тайван өдөр. Гэртээ дуртай зүйлдээ цаг заваа зарцуул. Олон нөхөрсөг харицааг үүсгэж чадна. Гэр орны ажлаа эртлэн дуусга. Үдэш сарны байрлал өөрчлөгдөж үүрэгт ажлаа хийхэд төвөгтэй мэт санагдана. Үл хөдлөх хөрөнгө хайгчид болон орон гэрээ солихыг хүсэгчид хүссэн зүйлээ авч чадна. Гэвч өөрийн санхүүдээ захирагд, танд нээгдэх авч болох олон боломжуудыг хараад та баярлана.
Матрын орд (12/22-1/19): Урам зориг оруулсан өдөр. Өнөөдөр хүсэл мөрөөдөл тань бодит болон хувирч болзошгүй. Хэдийгээр төөрөгдөл, тодорхойгүй байдал үргэлжилсээр байх боловч асуудлыг чадвар нэмэгдэнэ. Далай ван гараг загасны ордонд байрласнаар таны хувийн болон дотно харьцааг тодотгож, ингэснээр танд хэн нэгэнтэй хамт байх хүсэл хүчтэй төрнө.
Хумхын орд (1/20-2/18): Нууцлагдмал өдөр. Урьд өдрүүдийн таагүй байдал ерөнхийдөө үргэлжилнэ. Таны ажил хэрэгт ойр дотныхон болон хамтран ажиллагсад тань саад болох бололтой. Өөрийн төлөвлөгөөгөө бусдаас нууцла. Тархи толгойн өвчин болон хамрын ханиад хүрэхээс өөрийгөө хамгаалж урьдчилан сэргийл.
Загасны орд (2/19-3/20): Уярамтгай өдөр. Өнөөдөр юу ч хийсэн байсан та бага насныхаа дурсамжуудыг өөрийн мэдэлгүй сэргээж, өнгөрсөнд харамсах болно. Хэдий гашуун ч тэдгээр нь таны амьдралын туршлага юм. Юунд ч харамсах хэрэггүй. Тухайн нөхцөл байдалд та чадах бүхнээ л хийсэн гэдгийг бүү март. Зүгээр л одоо цагийг үнэл. Байх ёстойгоороо бай. Шинээр эцэг эх болох гэж байгаа хүмүүс нялх үрээ хүлээн авахад бэлдээрэй. Амьдрал дөнгөж л эхэлж байна.
Өнөөдрийн зурхай /2014.05.14/ | ||
Үзсэн: 1294 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.