Шууд Chart

Цэргийн штабынхан “Дасгал, хөдөлгөөн хийцгээе” сарын аянд нэгдлээ

2021-06-05 18:09:46

“Дасгал, хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг улс орон даяар зургадугаар сарын 2-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус аянд нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар болон цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид нэгдлээ. Ийн өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Дасгал, хөдөлгөөн хийцгээе" арга хэмжээг Нийслэлийн спортын хороотой хамтран зохион байгуулсан юм.

Аяны хугацаанд бүх бие бүрэлдэхүүн Strava апп ашиглан “Нутгийн захиргааны гүйгчид 2021” клубт нэгдэж, идэвхтэй алхаж, өглөө бүр гүйж, нийт туулсан замын км, бусад үзүүлэлтийг дундын цахим бүлэгтээ мэдээлнэ. Аяны хүрээнд дугуй унах, иог, дасгал хийх, төрийн албан хаагчдад өдрийн цагаар 16 тоот дасгал хийж хэвшүүлэхээр төлөвлөжээ.


Цэргийн штабынхан “Дасгал, хөдөлгөөн хийцгээе” сарын аянд нэгдлээ  
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй