Шууд Chart

Гэрэлт зул өргөх ёслол болно

2014-05-14 09:24:52

“Сэтгэлийн амарлил” сангаас Тайланд улсын Даммакаяа сантай хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн “Гэрэлт зул” зул өргөх ёслол өнөөдөр 19.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд долоо дахь удаагаа болох гэж байна. Бурхан багшийн амьдрал тэр чигээрээ гайхамшиг байсан ба түүний мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн өдрүүд нь бүгд зуны эхэн сарын шинийн 15-нд тохиосон байна. Энэхүү гайхамшигт өдрийг Бурхан багшийн их тохиолт өдөр буюу эртний бурхадын хэлээр Visakha Puja хэмээн нэрлэдэг аж. Түүнчлэн энэ нэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр томьёо юм байна.

Зул өргөх ёслолын билет энэ сарын 4-ний өдрөөс Ачлал их дэлгүүрийн доод давхарт TB тохиролцоо-1, Улсын их дэлгүүрийн баруун талд Алтай центр-ийн доод давхарт TB тохиролцоо-2, “SUNDAY PLAZA” 1039 тоот павильон Дашчойлин хийдийн касс, МУИС-ийн 7 байрны хажууд Танан төв 202 тоот, Төв цэнгэлдэх 12-р хаалгаар тус тус худалдаалж эхэлжээ. 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Гэрэлт зул өргөх ёслол болно  
Үзсэн: 1748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй