Vision 2000 бол миний мөрөөдлийн нэг хэсэг. Яагаад ингэж нэрлэсэн бэ? гэвэл 2000-аас хойшхи оны хүүхдүүд зах зээлд гарч ирээд “Boom болно” гэсэн утгатай. Анх энэ жижигхэн бизнесийг эхлүүлэхдээ зөвхөн стикер хийдэг байсан бол одоо lyric book, poster, merch гээд өргөжүүлээд явж байна.
Яг над шиг 20 настангууд бизнес эхлэхэд хаанаас нь эхэлж, яаж хөгжүүлэх учраа олохгүй байгаа санагддаг. ЖДҮ гээд эхлэх гэхээр арай томдоод байгаа. Тэрнээс арай жижиг start up-уудыг дэмжсэн хөтөлбөрүүд илүү олон болчихвол бидний оролцоо ирээдүйг илүү өнгөлөг болгоно гэдэгт итгэдэг.
Манай үеийн залуучуудын дийлэнхи нь юмсыг шал өөрөөр хардаг юм шиг... Гэхдээ жаахан туйлшрамтгай. Нэгнийхээ эхлүүлчихсэн зүйлийг дуурайж хийх гээд байдаг. Яг өөрийхөө дуртай зүйлийг олж аваад, түүнийгээ ажил болгож зөвхөн чиний тархи, чиний ертөнцийг илэрхийлэх цоо шинэ зүйлсийг бүтээгээсэй гэж хүсдэг. Gen-Z Том сэтгэ, зоригтой зүтгэ.
Д.Тэнгис: Бусдыг дуурайх биш өөрийнхөө тархиар цоо шинэ зүйлсийг бүтээгээсэй гэж хүсдэг | ||
Үзсэн: 1447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.