Казахстаны чөлөөт бөхийн тамирчин Данияр Кайсановт дэлхийн аваргын хүрэл медалийг шилжүүлэн олгохоор болжээ.
2019 оны Нур Султаны дэлхийн аваргын тэмцээнд тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын тамирчин Зелимхан Хажиевт ялагдсан юм.
Гэвч Зелимханы сорьцоос хориотой бодис илэрсэн тул медалийг нь хураан авч, Казах бөхөд гардуулах болсноо ДБНХ-ноос албан ёсоор мэдээллээ.
Данияр Кайсанов нь ДАШТ-ээс медаль хүртэж байгаагүй ч Азийн хошой аварга (Сиань, Хятад, 2019, Нью-Дели, Энэтхэг, 2020), 2018 оны Жакартагийн Азийн наадмын мөнгөн медальтан билээ.
Данияр Кайсановт ДАШТ-ий хүрэл медалийг шилжүүлэн олгоно | ||
Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.