БНХАУ-ын Засгийн газар хэт холын марафон тэмцээнүүдийг зогсоолоо. Учир нь өнгөрсөн тавдугаар сарын 22-нд хэт холын зайн марафонд оролцож байсан 21 гүйгч амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор ийнхүү шийдвэрлэсэн байна.
Гансу мужид болсон 100 км-ийн марафоны үеэр хүчтэй салхи шуурч, хүйтэн бороо орсноос 21 оролцогч осгож нас барсан юм. Мөн тухайн үед 172 гүйгч сураггүй болсноор тэмцээнийг болиулаад байв.
Харин одоо тус улс тодорхой хяналт, дүрэм журам, аюулгүй байдлын стандартгүй бүх төрлийн өндөр эрсдэлтэй тэмцээнийг зогсоож байна. Үүнд уулын жимийн гүйлт, цөлийн алхалт, Вингсью́т нислэг, хэт холын зайн уралдаанууд багтаж байгаа хэмээн Хятадын спортын ерөнхий газар мэдэгджээ.
Одоогоор хэдий урт хугацаагаад энэ тэмцээнүүдийг зогсоож байгаа нь тодорхойгүй байна.
БНХАУ-ын Засгийн газар хэт холын марафон тэмцээнүүдийг зогсоолоо | ||
Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.