Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-05-14 10:15:24

Уншигч та бүхэндээ тавдугаар сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд “Бид ч бас хэлмэгдсэн” гэв”, “Хоёр жилд хийгээгүйгээ 100 хоногт амжих уу”, “Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хорих ангид нас барлаа”, “Оюутолгойд санхүүжилт олгох баталгааг 14 банк сунгажээ” гэсэн мэдээллийг онцлож байна.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Америкт амьдрах эрх буюу ногоон картны эзэд тодорлоо”, “Аминаас үнэтэй мөнгө байдаг уу, АТГ-ынхаан”, “Ц.Жаргалмаа: Орчлон сургууль Кембрижийн хөтөлбөртөө авьяаслаг 15 сурагчийг тэтгэлгээр суралцуулна” зэрэг мэдээлэл, сурвалжлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Үйлдвэрлэгч эмэгтэйчүүд барьцаа хөрөнгийн босгыг бууруулахыг хүсэв”, “Эвлэж байгаагүй эвслийн засгийн газрууд”, “Ж.Баяраа: Хөрөнгийн зах зээлээс хүүгүй мөнгө босгомоор байна”, “Ч.Хоролсүрэнд дахин эрүүгийн хэрэг үүсгэв”, “Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хориход нас баржээ”, “Flash хамтлагийн гишүүн хар тамхины хэрэгт холбогджээ” зэрэг сурвалжлага, мэдээ болон ярилцлагыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Төрийн албанаас төрлийн алба хүртэлх тоо баримт”, “Х.Тэмүүжин сайд аа, Б.Билэгтийг огцруулъя”, “Төрийн замын төслийг нууцлах төрийн бодлого”, “Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл баасан гарагт дуусна” зэрэг нийтлэл, сурвалжлага, мэдээллийг онцлов.
 
“Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт ““МТЗ”-ын удирдлагууд хоёр төслийнхөө нэгийг санаатайгаар “мартжээ” ”, “Ч.Улаан: Хөрөнгө оруулалтын санхүүжилт оны эхнээс тасарч байгаа нь ганц Сангийн яамнаас хамаараагүй”, “Ухаалаг төр буюу хөгжих эрх”, зэрэг ярилцлага, мэдээллийг онцлож байна.
 
“Улс төрийн тойм” сониноос “Х.Баттулга нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүйг мэднэ”, “Я.Содбаатар: Ардчилсан намынхан уучлал гуйвал бид засагт орж болох юм”, “МИАТ-ын хэрэг сэдэрч, нуугдмал хөрөнгө илэрчээ”, “Н.Батбаярыг Ч.Улаантай, С.Оюуныг Ц.Оюунгэрэлтэй нэгтгэе” зэрэг сурвалжлага, мэдээлэл, ярилцлагыг уншиж болно.
 
“Үндэсний шуудан” сониноос “Антрактидад газар эзэмших өрсөлдөөнөөс Монголчууд хоцрох нь”, “Экон: Брэндоныг Майкл Жексоны хүү гэдэгт би итгэдэг”, “Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орно” нэртэй мэдээ, ярилцлагыг уншиж болно.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-14 12:38
Танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай.Шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно.

Бидэнтэй нэгдээрэй