Шууд Chart

ЮНЕСКО-гоос Батламж хүлээн авах ёслолын ажиллагаа болно

2014-05-14 10:17:50

Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хуралдаанаар Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг хэлэлцэн оруулсан. Мөн ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад монгол түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг”-ийг бүртгэсэн. Тэгвэл өнөөдөр 11:40 цагт Монголын Хүүхдийн ордонд “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад, “Монгол  уран бичлэг”-ийг Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэн тунхагласан Батламж хүлээн авах ёслолын ажиллагаа болно.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

ЮНЕСКО-гоос Батламж хүлээн авах ёслолын ажиллагаа болно  
Үзсэн: 1185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй