Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөө өглөө 07:00 цагаас эхлэж орон даяар үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 151 329 сонгогч бүртгэгдсэнээс 11 цагийн байдлаар 238 908 /11.94 хувь/ хүн саналаа өгөөд байна.
Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 110 552 нь "Түр хасав" тэмдэглэгээтэй сонгогч байна.
Одоогоор хамгийн их ирцтэй нь:
1. Орхон аймаг - СНЖ-д бичигдсэн 67448 сонгогчоос 10 509 буюу 15.57 хувь
2. Улаанбаатар хот - СНЖ-д бичигдсэн 928 544 сонгогчоос 134 253 сонгогч буюу 14.46 хувь
3. Дархан -Уул аймаг - СНЖ-д бичигдсэн 70 324 сонгогчоос 5 063 буюу 14.03 хувь байна.
Уншигч та бүхэн улсын хэмжээнд сонгуулийн ирц ямар байгаа талаарх мэдээлэлтэй дараах дараах холбоосоор орж танилцах боломжтой юм.
| Сонгогчийн ирцийн мэдээллийг цахимаар авах боломжтой | ||
| Үзсэн: 897 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.