Шууд Chart

Гадаадад суугаа сонгогчдын ирц 75.9 хувьтай байв

2021-06-09 14:55:59

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт авсан билээ. Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 45 салбар комиссыг байгуулж ажиллажээ.

Гэвч “Ковид -19” вирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас  Пхеньян дахь салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон.

Харин  бусад 44 салбар комиссоос сонгогчдын санал санал авах ажиллагаа явагдаж, сонгогчдын нэрсийн бүртгэгдсэн 7 394 сонгогчоос 5 618 иргэн саналаа өгч, ирц 75.9 хувьтай байлаа.

 

Оршин суугаа улсын нэр

Хот

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн

Ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчид

Тоо

Хувь

Австралийн Холбооны Улс

Канберра

767

541

70.53%

Америкийн Нэгдсэн Улс

Вашингтон

613

467

76.18%

Нью-Йорк

101

87

86.14%

Сан-Франциско

473

295

62.37%

Арабын Бүгд Найрамдах Египет Улс

Каир

18

14

77.78%

Бельгийн Хаант Улс

Брюссель

166

128

77.11%

Бүгд Найрамдах Австри Улс

Вена

163

139

85.28%

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс

Вьентьян

30

30

100.00%

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс

Пхеньян

0

0

0%

Бүгд Найрамдах Беларусь Улс

Минск

20

20

100.00%

Бүгд Найрамдах Болгар Улс

Софи

24

20

83.33%

Бүгд Найрамдах Итали Улс

Ром

23

16

69.57%

Бүгд Найрамдах Казахстан Улс

Нурсултан

20

17

85.00%

Бүгд Найрамдах Киргиз Улс

Бишкек

22

17

77.27%

Бүгд Найрамдах Куба Улс

Гавана

24

20

83.33%

Бүгд Найрамдах Польш Улс

Варшав

159

128

80.50%

Бүгд Найрамдах Сингапур Улс

Сингапур

65

62

95.38%

Бүгд Найрамдах Солонгос Улс

Сөүл

1,077

753

69.92%

Пусан

154

114

74.03%

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс

Ханой

27

25

92.59%

Бүгд Найрамдах Турк Улс

Анкара

35

27

77.14%

Истанбул

169

78

46.15%

Бүгд Найрамдах Франц Улс

Парис

84

66

78.57%

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

Бээжин

84

82

97.62%

Хөх хот

60

49

81.67%

Шанхай

33

31

93.94%

Эрээн

82

58

70.73%

Манжуур

6

6

100.00%

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ЗЗОБ Хонконг

Хонгконг

23

23

100.00%

Бүгд Найрамдах Чех Улс

Прага

211

96

45.50%

Бүгд Найрамдах Энэтхэг Улс

Дели

16

14

87.50%

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

Лондон

187

158

84.49%

Канад Улс

Оттава

68

56

82.35%

Кувейт Улс

Кувейт

7

7

100.00%

Оросын Холбооны Улс

Москва

115

97

84.35%

Кызыл

21

21

100.00%

Улаан-Үд

98

87

88.78%

Эрхүү

45

40

88.89%

Тайландын Хаант Улс

Бангкок

36

33

91.67%

Унгар Улс

Будапешт

314

237

75.48%

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

Берлин

412

293

71.12%

Шведийн Хаант Улс

Стокольм

233

200

85.84%

Швейцарийн Холбооны Улс

Женев

159

141

88.68%

Япон Улс

Токио

829

719

86.73%

Осака

121

106

87.60%

 

Нийт

7,394

5,618

75.98%

 


Гадаадад суугаа сонгогчдын ирц 75.9 хувьтай байв  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй