Шууд Chart

Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг ДАШТ-ийг дэнсэлж байна

2021-06-10 08:38:15

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ олимпын зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг энэ удаагийн Унгарын Будапешт хотод зохиогдож буй 2021 оны жүдо бөхийн дэлхийн аваргын хэсгийн болон финалын барилдаануудыг дэнсэлж байгаа билээ.

Тэрбээр уг тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд Японы Аи Шишимэ, Испаний Ана Перез Бокс, маргааш нь эрэгтэйчүүдийн -81кг жингийн Бельгийн Маттиас Кассе, Гүржийн Тато Григалашвили нарын барилдаануудыг дэнсэлж өөрийгөө ямархуу чансаатай шүүгч гэдгээ дэлхий дахинд харуулав.  

Түүний хувьд сарын дараа нээгдэх олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг дэнслэх шүүгчдийн бүрэлдхүүнд багтсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг ДАШТ-ийг дэнсэлж байна   
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй