Шууд Chart

Допингийн хэрэглээгүй бөхчүүдийг зарлахгүй бол WADA-д хандана гэжээ

2021-06-10 13:59:38

Монголын үндэсний бөхийн холбооноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос авч, энэ сарын 25-ны дотор зарлахыг шаардлаа. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд зарлахгүй бол WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагт гомдол гаргана гэжээ.

МҮБХ-ны шаардлагыг бүрэн эхээр нь дараах байдлаар хүргэж байна. Энэхүү шаардлагыг саяхан МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Т.Түмэндэмбэрэл хүргүүлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Допингийн хэрэглээгүй бөхчүүдийг зарлахгүй бол WADA-д хандана гэжээ  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй