![](/uploads/202106/news/thumb/cd4a02661aecb2ecb58d6c465b1be41f_x3.jpg)
Унгарын нийслэл Будапешт хотод явагдаж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий холимог багийн барилдааны тэмцээн энэ сарын 13-нд эхлэнэ.
Эрэгтэйчүүд 73, 90, +90, эмэгтэй 57, 70, +70 кг-ийн жинд барилдах бөгөөд үүнд 15 баг оролцоно.
Манай шигшээ баг В хэсэгт ОХУ, БНСУ, Германы багтай орсон. Эхний тойрогт манай баг ОХУ-ын шигшээтэй барилдана. Хэрэв ялбал дараа нь Өмнөд Солонгос, Германы ялсантай өрсөлдөх юм.
Дөрвөн хэсгээс түрүүлсэн багууд хагас шигшээд шалгарна. В хэсэгт түрүүлсэн баг А хэсгийн аваргатай хагас шигшээд таарна. А хэсэгт Япон, Украин, IJF холбооны баг багтсан байна.
Манай улсын шигшээ баг ОХУ, БНСУ, Германы багтай хүч үзнэ | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.