Шууд Chart

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг сэрэмжлүүллээ

2014-05-14 13:22:42

Өнөөдөр баруун зүгийн нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна. Цаашид Монгол орны нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа учраас нийт малчид ард иргэд бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас онцгойлон  анхаарууллаа.

Хаврын улиралд байгалийн гэнэтийн үзэгдэл гарч цасан болон шороон шуурга шуурах үер хүн эндэж  мал хорогдох аюул өмнө нь гарч байсан тул малчид ард иргэд тогтмол цаг агаарын мэдээг сонсож малаа бэлчээрлүүлэх шаардлагатай байна.
 
Энэ сарын 15-наас 2014 оны 5 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад 15-нд баруун болон төвийн нутгаар,16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 15,16-нд говийн нутгаар секундэд 12-14 метр, 18-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг сэрэмжлүүллээ  
Үзсэн: 942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй