Шууд Chart

Өргөмжит консул нарт экзекватур гардууллаа

2014-05-14 13:37:28

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг өчигдөр Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Ч.Мөнхбат, Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Л.Хулан нарт экзекватурыг гардуулан өгөв. 

Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консулуудад хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд нь амжилт хүсэв. Экзекватур гардуулахад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар байлцав.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өргөмжит консул нарт экзекватур гардууллаа  
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй