Хэнтий аймгийн прокурорын газраас эрүүгийн хэргийн Давж заалдах шатны нэгдүгээр шүүх, Сум дундын 28 дугаар шүүхтэй хамтарсан зөвлөгөөнийг энэ сарын 09-ны өдөр зохион байгуулсан байна.
Энэ үеэр эрүүгийн хэргийн Давж заалдах шатны нэгдүгээр шүүхийн шүүгч О.Баатарсүх “Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны нэгдүгээр шүүхийн шүүн таслах ажиллагааны талаар”, Сум дундын 28 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг “Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн буюу хэлэлцэгдэж буй хэргүүдийн талаар”, аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б.Одгэрэл “2013, 2014 оны нэгдүгээр улирлын байдлаар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан хэргийн үндэслэл” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг явуулжээ.
Зөвлөлгөөнд Сум дундын 29 дүгээр шүүхийн ерөнхий шүүгч, аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, өмгөөлөх зөвлөлийн дарга нар оролцсон байна.
Зөвлөлгөөнөөр шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байгаа хэргийн үндэслэл, шалтгаан, хэргийн шийдвэрлэлт, оролцогч байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор гарч байгаа алдаа зөрчлийг арилгах, ололттой талыг бататгах зэрэг тодорхой асуудлуудын талаар хэлэлцэж шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн прокурорын газраас хамтарсан зөвлөлгөөн зохион байгууллаа | ||
Үзсэн: 1358 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.