Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд Баян-Өлгий аймгийн харьяат харваач түрүүлвэл хоёр өрөө байраар шагнахаар болжээ.
Тус байг Баян-Өлгий аймгийн ястан угсаатны өв соёл, уламжлалын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлдэг “Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл”, “Өлгийн мэргэчүүд” ТББ хамтран бий болгох аж.
Мөн дээрх аймгийн харваачдыг нэгдсэн бэлтгэлд гарах боломжоор хангах болсныг Өвөг урианхай сурын холбооны тэргүүн Х.Болдбаатар хэлэв.
Дашрамд дуулгахад, Баян-Өлгий аймгийн харваачид жил бүр Урианхай, Буриад сурын харваанд түрүү, Үндэсний сурын харваанд зургаан жил дараалан дэд болон удаах байрт шалгарч байсан юм.
Мөн Монгол Улсын хэмжээнд хамгийн олон харваачтай хэмээгддэг билээ.
Баян-Өлгий аймгаас түрүүлсэн харваачийг хоёр өрөө байраар шагнана | ||
Үзсэн: 1098 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.