![](/uploads/202106/news/thumb/00e983f310b439662daab0883bb3aff2_x3.jpg)
Японы хүнсний “Нагатаниэн” компани озэки Асанояматай байгуулсан зар сурталчилгааны гэрээгээ цуцалжээ. Асанояма нь хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос нэг жил барилдах эрхээ хасуулаад байгаа юм.
“Нагатаниэн” компаниас “Сүмо бөхийн холбооны шийдвэрийг хүндэтгэн гэрээгээ цуцлахаас өөр аргагүй боллоо. Үнэхээр харамсалтай байна” гэж албан ёсоор мэдэгджээ.
Тус компани Асаноямад 20 мянган ам.долларын үнэтэй ёслолын маваши хийж өгсөнөөс гадна барилдаан болгонд нь шагналын мөнгө олгодог байжээ. Мөн зар сурталчилгаандаа тоглуулах гэрээ байгуулсан аж.
Японы хүнсний “Нагатаниэн” компани озэки Асанояматай байгуулсан гэрээгээ цуцалжээ | ||
Үзсэн: 5341 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.