![](/uploads/202106/news/thumb/0d8e4dd5630d9b4b2b0da55253c03fb1_x3.jpg)
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос Үндэсний их баяр наадмыг нийслэлд цахимаар зохион байгуулж, аймаг, сумдын баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан үндэсний спортын холбоод өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ.
Тодруулбал, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.
Тэд Монгол Улсын Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хурал Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Хьёндэ элеватор таур”-ын зургаан давхарт, 12:00 цагаас болно.
Үндэсний спортын холбоод хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа | ||
Үзсэн: 1996 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.