![](/uploads/202106/news/thumb/0da631a2d9639ec8ee248155a674af95_x3.jpg)
Монголын үндэсний бөхийн холбооноос “Үндэсний бөх - Үнэт өв” тойргийн барилдааныг зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус барилдаан өнөөдрөөс 25-ны хооронд болно.
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтан дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин тахал газар авч, айдас түгшүүртэй байгаа энэ үед ард олныхоо сэтгэл санааг өргөж эрч хүч, урам зориг, баяр баяслыг төрүүлэх зорилгоор 100 сая төгрөгийн шагналын сантай энэ цагийн идэр залуу шилдэг хүчтэн оролцох уг барилдааныг Улсын онцгой комиссоос зохих заавар, зөвшөөрлийг нь авчээ.
“Үндэсний бөх - Үнэт өв” тойргийн барилдааныг телевизийн дөрвөн сувгаар шууд дамжуулан үзүүлэхээр МҮБХ-ноос төлөвлөн ажиллаж байна.
Уг барилдааны удирдамжид энэ сарын 12-ны өдрийн Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан “Үндэсний бөхийн барилдааны шинэчилсэн дүрэм"-ээр зохион байгуулагдах бөгөөд МҮБХ нь өөрийн гишүүд болох бөх, засуул, хөлийн цэцийнхээ нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.
Тэрэлж дэх “Ред рок” амралтын газарт “Үндэсний бөх-Үнэт өв” тойргийн барилдааныг зохион байгуулахдаа цэц, засуул, бөхчүүдийг найман өдрийн турш тусгаарлаж, барилдаанд оролцох болон бэлтгэл сургуулилтанд хамрагдах юм байна.
Энэхүү барилдаанд 32 бөх оролцох бөгөөд аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох аж. Үлдсэн 11 бөхийг цолны эрэмбээр оролцуулна. Барилдах журмын хувьд тойргоор барилдах бөгөөд өдөрт нэг бөх дөрвөн барилдаан хийнэ. Барилдааныг өдөр бүрийн 16.00-19.00 цагт зохион байгуулах юм байна.
100 сая төгрөгийн шагналын сантай тойргийн барилдаан өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 3758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.