Шууд Chart

Уул уурхайн асуудлаар эрдэмтэд чуулна

2014-05-15 09:37:40

Удирдлага, эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консорциум МУИС-тай хамтран уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.

Олон улсын хуралд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Монголбанкны төлөөлөгчид оролцоно. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европийн сэргээн босголтын банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас оролцох аж.
 
Хурлын үеэр уул уурхайн төслүүдийн менежмент, уул уурхайд түшиглэсэн хөгжлийн стратеги, салбарын эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон сэдвээр мэргэжлийн байгууллагууд, төр засгийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачид хэлэлцэх аж.
 
Олон улсын хурал энэ сарын 16-нд буюу маргааш “Корпорейт-2” зочид буудлын хурлын зааланд болно. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Уул уурхайн асуудлаар эрдэмтэд чуулна  
Үзсэн: 1660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй