Шууд Chart

Үндэсний эв нэгдлийн анхны хурал боллоо

2014-05-15 10:46:27

Өчигдөр Украйны үндэсний эв нэгдлийн дугуй ширээний анхны хурал Киевт боллоо. Украйны эрх баригчид энэ хурлаар дамжуулан дотоодын улс төрийн хүчнүүд болон иргэдийн бүлэгтэй албан ёсоор яриа хэлэлцээ хийж, дотоодын хямралаа зохицуулах гэж байгаа юм.

Украйны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд парламентийн дарга Александр Турчинов “Парламент болон Засгийн газраас үндэсний удирдлагын тогтолцоог бүх талаар өөрчлөхөөр зорьж, мөн энэ талаар бодит санал санаачилгыг судлан хэлэлцэх гэж байгаа юм. Украйнтай дайтахаар оролдож байгаа болон санаа зорилгоо хүчээр тулгахыг санаархаж байгаа зэвсэгт этгээдийн хувьд Украйны Засгийн газар үндсэн хууль болон холбогдох хууль дүрмийн дагуу тэдэнд арга хэмжээ авах болно” гэжээ.
Украйны Ерөнхий сайд Арсений Яценюк “Украйн, Европийн холбоо, Америк, ОХУ дөрвөн улсын хэлэлцээрээр Украйны асуудлыг зохицуулах гэрээг тохиролцон батлах хэрэгтэй. Украйны Засгийн газрын эн тэргүүний чухал үүрэг бол иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулж, авлигад цохилт өгөх явдал юм” гэжээ.
 
Донецк хотын дарга Александр Лукянченко, төв засгийн газраас ажлын хэсэг бүрдүүлж, тэднийг зүүн бүсэд илгээн, тухайн газрын байдлыг судлуулж, яриа хэлэлцээ хийлгэх хэрэгтэй гэж санал болгосон юм. Төв засгийн газраас одоог хүртэл ингэж хийгээгүйд тэрээр харамсаж байна гэжээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Үндэсний эв нэгдлийн анхны хурал боллоо  
Үзсэн: 1525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй