Намар хаяанд ирж, сургуулиуд болон дотуур байрнууд оюутан сурагчдаа хүлээж авах бэлтгэлээ базааж байна .1000 оюутны байрны засварын ажлын явцтай Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс танилцлаа. БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг барилгын гүйцэтгэгчдэд барилгын ажлыг энэ сарын 20-ны дотор дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг өгсөн” байна. Одоогоор засварын дотоод сангийн, цахилгааны монтажийн ажил явагдаж байгаа ба гадаад дотоод засал дуусчихсан байгаа гэнэ. Монголын Оюутны Холбоо тус байранд суух оюутны бүртгэлийг хариуцан ажиллахаар боллоо.
1000 оюутын байрны засварын ажил дуусч байна | ||
Үзсэн: 1434 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.