![](/uploads/202106/news/thumb/ca187eb62ff19c2e19e9060cac5edd7d_x3.jpg)
“Коронавируст халдвар (ковид-19)-ын үеийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт цахим хурал хийлээ.
Хурлыг нээж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 67/А/268 дугаар тушаалд өөрчлөлт оруулж буй талаар танилцууллаа.
Хурлын бүрэлдэхүүнд ЭМЯ-ны АШТХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхцолмон, ЭМДХ-ийн дарга Б.Бямбасүрэн, СТХ-ийн дарга Б.Бумдэлгэр, НЭМГ-ын санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр нар болон холбогдох мэргэжилтнүүд, Дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга, өрхийн менежерүүд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нар оролцон санал солилцов.
Уг хурлаар ЭМЯ-ны АШТХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхцолмон Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тохиолдлыг гэрийн тусгаарлалтад эмчлэх, хянах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар, ЭМЯ-ны СТХ-ийн дарга Б.Бумдэлгэр, НЭМГ-ын санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр нар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилагдсан эмийн хуваарилалтын талаар танилцуулав.
Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдлын үед эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээ, санхүүжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээг тодорхойлов.
""Ковид-19"-ын үеийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хурал боллоо | ||
Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.