Шууд Chart

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарыг энэ жилийн наадмаар барилдуулахгүй

2021-06-28 09:49:55

Монголын үндэсний бөхийн холбооноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамтай холбоотой мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд, бөхчүүд, жаяг дэгийн багт ажиллах хүмүүсийг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байхыг шаардаж, наадам болохоос өмнө PCR шинжилгээ өгч, даатгалд хамрагдсан байх ёстой гэв. Бөхийн барилдаан нь Хүй долоон худагт гурван хоног үргэлжлэх бөгөөд долдугаар сарын 10-нд нэг, хоёрын даваа, 11-нд гурав, дөрөв, тавын даваа явагдаж, 12-нд түрүү бөх тодрох аж. Мөн эхний хоёр өдөр өвдөг шороодсон бөхчүүд оройдоо Улаанбаатар хот руу буцах гэнэ.

Харин маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглахаас гадна хаялцах барьц сонгохгүй аж.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийн, допингийн асуудалтай, шийтгэлээ бүрэн эдэлж дуусаагүй байгаа бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Б.Бат-Орших харцага магадгүй Э.Оюунболд аварга хүртэл энэ жилийн наадмаар зодоглохгүй ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарыг энэ жилийн наадмаар барилдуулахгүй  
Үзсэн: 6884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй