![](/uploads/202106/news/thumb/5f1af1197a7429e581aa4fb6760d7bc7_x3.jpg)
“Disney” компани “Цасангоо ба долоон одой” анимейшнээ уран сайхны кино болгон гаргах нь ээ. Уг уран бүтээлийнхээ зураг авалтыг ирэх 2022 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Цасан цагааны дүрд Латин-Америк гаралтай жүжигчин, дуучин, youtuber Рейчел Зеглэр тоглохоор болжээ.
Тус киноны найруулагч Марк Уэбб түүнийг “Дуулах ур чадвар сайтай. Хүч, ухаан болон эерэг хандлага нь “Цасангоо ба долоон одой” үлгэрт гардаг гол чанарууд юм” хэмээн онцолсон аж.
1938 онд үзэгчдийн хүртээл болж байсан тус хүүхэлдэйн киноны мюзикл хэсгийг ч шинэ хувилбарт илүү дэлгэрэнгүй харуулах бөгөөд дууны найруулагчаар “La La Land” бүтээлийн Бенж Пасек болон Жастин Пол нар ажиллахаар болжээ.
Хүүхэлдэйн “Цасангоо ба долоон одой” бүтээл уран сайхны кино болно | ||
Үзсэн: 2694 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.