Шууд Chart

АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцов

2021-06-30 11:19:46

2021 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Бруней Даруссалам Улсаас цахимаар зохион байгуулсан АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтад ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. 

Уулзалтын үеэр Ш.Одонбаатар бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын баримталж буй байр суурийн талаар танилцуулж үг хэлэв.

Энэ удаагийн АРФ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтыг "COVID-19" цар тахлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулав.

АРФ нь АСЕАН-ы нийт 10 гишүүн улс, АСЕАН-ы яриа хэлцээний 10 түнш /Австрали, АНУ, БНСУ, БНХАУ, БНЭУ, Канад, ОХУ, Шинэ Зеланд, Япон, Европын Холбоо/, мөн  Бангладеш, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, БНАСАУ, Тимор Леште, Шри Ланка зэрэг нийт 27 гишүүнтэй бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бий болгох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа хэрэгжүүлэх замаар бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилго бүхий яриа хэлцээ хийх форум юм. Манай улс 1998 оноос хойш энэхүү форумын гишүүнээр ажиллаж байна.


АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцов   
Үзсэн: 1727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй