![](/uploads/202107/news/thumb/d43971fc9e72d26208f8b0ff6a5dee7f_x3.jpg)
Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хурал “Olympic house”-д боллоо. Хуралд МҮОХ, БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв болон Монголын паралимпийн хорооны төлөөлөл оролцов.
Хурлаар эрүүл мэндийн хяналтын аппликэйшнийг тамирчид хэрхэн хэрэглэх, Ковидын шинжилгээг хэрхэн авах талаар, Монголын багийн бүрэлдэхүүн, олимпын багийг үдэн гаргах ёслолын ажиллагаа болон олимпын наадамд оролцох журам, зайлшгүй хэрэгцээт зүйлсийн жагсаалтын талаар хэлэлцэв.
Олимпод оролцох тамирчдад зориулсан коронавирусний зөвлөмжийг холбоодод цахим хурлаар өгөх шийдвэр гаргалаа.
Мөн баг тамирчдын хувцсыг бэлтгэлийн баазад нь очин гардуулж өгөхөөр болов.
Олимпод бэлтгэх дэд ажлын хэсэг хуралдлаа | ||
Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.