Шууд Chart

Гэр бүлийн эмч ажиллуулна

2014-05-15 15:09:52

Бээжинд "Гэр бүлийн эмч" эрүүл мэндийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Энэ үйлчилгээг хотын бүх сум, дүүргийн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага харьяа дүүргийн иргэдийн бодит тоонд тулгуурлан баг бүрдүүлэн  ажиллуулах аж. Үйлчилгээний нэг баг нь ерөнхий эмч, сувилагч, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох ажилтан гэсэн гурван хүнтэй байх бөгөөд 600 өрхийн эрүүл мэндийг хариуцан ажиллана. Ингэж ажиллахдаа өрх бүртэй сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж, тухайн өрхийн гишүүнд цогц эмчилгээ үйлчилгээ хийлгэж дуусах хүртэлх бүх үйл явцыг хянах юм. Харин гэрээг нэг жилээр байгуулна.

 2013 онд хийсэн судалгаагаар Бээжингийн сум, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн нэг эмч өдөрт дунджаар 17 өвчтөнд үйлчилж байжээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Гэр бүлийн эмч ажиллуулна   
Үзсэн: 1651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй