Шууд Chart

Монгол туургатан театрын жүжигчин Р.Янжиндулам олон улсын моно жүжгийн уралдаанаас гран при хүртжээ

2021-07-01 11:25:48

“Ялагчдын цуваа-2021” олон улсын моно жүжгийн уралдаант фестиваль зургаа дахь жилдээ болж, Төв аймгийн Монгол туургатан театрын жүжигчин Р.Янжиндулам түрүүлжээ.

Тус фестиваль нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд нэгдүгээр шатанд Монгол Улсын найман жүжигчин өрсөлдөн, эх орноо төлөөлөн олон улсын фестивальд оролцох эрхийг Р.Янжиндулам, “Black box” театрын жүжигчин Г.Мөнхжаргал нар хоёрдугаар шатандаа шалгарсан билээ.

Тус фестивалийн хоёрдугаар шат өнгөрсөн зургаадугаар сарын 21-24-нд зохион байгуулагдаж найман улсын есөн бүтээл өрсөлдөж, дэлхийн тэмцээний гранпри шагналын эзнээр Соёлын тэргүүний ажилтан Р.Янжиндулам “Би хэн бэ” жүжгээр ийнхүү оролцжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол туургатан театрын жүжигчин Р.Янжиндулам олон улсын моно жүжгийн уралдаанаас гран при хүртжээ   
Үзсэн: 1787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй