Шууд Chart

Отрядын Гүндэгмаа олимпын наадамд долоо дахь удаагаа оролцоно

2021-07-01 13:05:41

"Токио-2020"зуны олимпын наадамд Монгол Улсаа төлөөлж 10 спортын төрлөөр 42 тамирчин оролцох эрхээ аваад байна.

Тэднээс буудлагын төрөлд дөрвөн тамирчин, тэр дундаа гар бууны төрөлд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин оролцох юм.

ОУХМ Энхтайваны Даваахүүгийн хувьд 1988 оны Сөүлийн олимпоос хойш олон жилийн дараа гар бууны эрэгтэй тамирчдаас олимпын наадамд оролцох эрхтэй болж, 10 метрийн хийн гар буу, олимпын хурдан буудлага, 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд өрсөлдөнө. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц Ц.Анударь нарын хувьд 10 метрийн хийн гар буу, 25 метрийн спорт гар бууны дасгалуудад оролцоно.

Харин Токиогийн олимпоос эхлэн олимпын наадмын буудлагын тэмцээний хөтөлбөрт анх удаа багтсан 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд ОУХМ Э.Даваахүүтэй хамт буудах эмэгтэй тамирчныг сонгон шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдээр явууллаа.

Сонгон шалгаруулалтын тэмцээнд О.Гүндэгмаа, Ц.Анударь нар өрсөлдөж эхний өдөр буюу бямба гарагт О.Гүндэгмаа, хоёр дахь өдөр нь буюу ням гарагт Ц.Анударь оноогоор илүүрхэж, хоёр тамирчин 1:1 болж тэнцсэн юм.

Ингээд даваа гарагт хэнийг нь оролцуулахаа шийдвэрлэх болоход О.Гүндэгмаа өмнө нь олимпын медаль хүртсэн, одоо ч өндөр амжилт гаргаж медаль авах боломжтой үндсэн төрөлдөө гол анхаарч бэлтгэе хэмээж холимог багийн төрөлд Ц.Анударь дүүгээ оролцуулья гэсэн шийдвэр гаргасан тул Монголын буудлага спортын холбоо саналыг нь дэмжиж Ц.Анударь гурав дахь дасгалдаа буюу холимог багийн төрөлд нэмж оролцохоор боллоо.

Урт бууны тамирчин ОУХМ Оюунбатын Есүгэн 10 метрийн хийн урт буу, мөн 3×40 сумны дасгалд оролцоно.

Долдоо дахь удаагаа олимпын наадамд цэц мэргэнэээ сорих О.Гүндэгмаа баатартаа болон анх удаа зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох ОУХМ Э.Даваахүү, Ц Анударь, О.Есүгэн нарт уншигчдынхаа өмнөөс их амжилт хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Отрядын Гүндэгмаа олимпын наадамд долоо дахь удаагаа оролцоно   
Үзсэн: 2546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй