Шууд Chart

Эрүүл мэндийн салбарын 232 эмч, ажилтанд хүнсний дэмжлэг болон ариун цэврийн багц олголоо

2021-07-01 16:31:28

Эмч, эрүүл салбарын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авч байгаа. Иймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг нар өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад коронавирусийн халдвар авсан, олон хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай нийслэлийн 28 эрүүл мэндийн байгууллагын 232 эмч, ажилтанд хүнсний дэмжлэг болон ариун цэврийн багцыг байгууллагаар нь дамжуулан олголоо. Энэхүү дэмжлэгийг үзүүлэх хүсэлтийг НЗДТГ-аас МУЗН-т хүргүүлж, улмаар НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

 


Эрүүл мэндийн салбарын 232 эмч, ажилтанд хүнсний дэмжлэг болон ариун цэврийн багц олголоо  
Үзсэн: 2013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй