Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймаг бүрт “1000 айлын орон сууц” төслийн хүрээнд баригдах эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан билээ.
Энэхүү “1000 айлын орон сууц” төслийн хамтран хэрэгжүүлэх үүднээс Орхон, Архангай, Ховд, Увс аймгийн Засаг дарга нар Төрийн орон сууцны корпорацитай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Орон нутагт баригдах орон сууц нь Чингис бондын хөрөнгөөр баригдах бөгөөд барилга угсралтын ажил эхэлснээс хойш нэг жилийн дотор ашиглалтад оруулах юм.
Баригдах орон сууцны тоо
Аймгийн нэр
|
Хүчин чадал
|
Давхар болон айл, барилгын тоо
|
Орхон аймгийн Баян-өндөр сум
|
315
|
63 айлын 9 давхар 5 орон сууцны барилга
|
Архангай аймгийн Эрдэнэ булган сум
|
120
|
40 айлын 5 давхар 3 орон сууцны барилга
|
Ховд аймгийн Жаргалант сум
|
120
|
60 айлын 6 давхар 2орон сууцны барилга
|
Увс аймгийн Улаангом сум
|
105
|
35 айлын 7давхар 3 орон сууцны барилга
|
Аймгийн Засаг дарга нар ТОСК-тай хамтран ажиллана | ||
Үзсэн: 1715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.