![](/uploads/202107/news/thumb/4a14c8e9dc73656caff78b62170e1391_x3.jpg)
Японд коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан олимпын наадмыг үзэгчгүй зохион байгуулах эсэх талаар Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпийн хороо, Япон Улсын Засгийн газар, Токио хотын захиргаа, Олимпын наадмын Зохион байгуулах хороотой зөвлөлдөхөөр төлөвлөж байгаа хэмээн Япон Улсын олимп, паралимпийн асуудал эрхэлсэн сайд Т.Марүкава мэдэгдлээ.
Японы Засгийн газар болон эрх баригч Либерал ардчилсан намын зүгээс ч олимпын наадмыг үзэгчгүй зохион байгуулж, халдварын эсрэг арга хэмжээг чангатгах талаар нухацтай авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргаад буй.
Токио хотод долоодугаар сарын 1-ний өдөр халдварын 673 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх долоо хоногийн мөн өдрийн тоог 12 хоног дараалан давжээ.
Ингэснээр Токио хотын халдвар авсан нийт иргэдийн тоо 174,604 болоод байна. Харин Япон улсын хэмжээнд 801,553 хүн коронавирусний халдвар авч, 2236 хүн нас баржээ.
Өмнө нь олимпын наадмыг үзэгчдийн суудлын 50 хувийн дүүргэлттэйгээр явуулах шийдвэр гаргаад байв.
Олимпын наадмыг үзэгчгүй явуулах санал гаргажээ | ||
Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.