![](/uploads/202107/news/thumb/d096f54d1d308378f31e35a7a5872910_x3.jpg)
2014 онд Сочигийн өвлийн олимпоос гүйлтийн тэшүүрийн 5000 метрийн буухиа төрөлд мөнгөн медаль хүртэж байсан Эдди Алварес Токиогийн олимпод оролцох АНУ-ын бэйсболын багийн бүрэлдэхүүнд багтлаа.
Тэрбээр MLB-гийн “Майами Марлинс” багт тоглодог юм.
Бэйсбол дөрвөн олимпын хөтөлбөрт багтахад Америкчууд ганцхан удаа түрүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэн.
Харин энэ удаа MLB-д тоглож байсан хэд хэдэн тамирчныг дуудаж, бүрэлдэхүүнээ зузаатгаад байна.
Эдди Алварес Токиогийн олимпод оролцох АНУ-ын бэйсболын багийн бүрэлдэхүүнд багтлаа | ||
Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.