Шууд Chart

Хоёр талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа

2021-07-07 13:11:00

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоо Эрүүл мэндийн яамны удирдлагууд уулзалт зохион байгуулж хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, НЭМТБХЗГ-ын дарга Л.Энхсайхан, ЭТБХЗГ-ын дарга Б.Буянтогтох болон хууль санхүүгийн хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцов. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа, Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг хоёр дахин нэмэгдүүлэх түр хөдөлгөөний зохицуулагч Ө.Анхболд болон Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.
 

 
"Ковид-19" халдварын үед онцгой нөхцөлд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх шаардлагыг Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболд төв талбайд суулт зарлаж байгаа эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж шаардлагыг нь сонссон. Мөн хэлэлцээрийн ширээний ард суух саналыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл тавьж, 2021 оны 7 дугаар сарын 6 өдөр зөвшилцөл хийсэн юм. Цалингаа нэмүүлэхээр суулт зарлаад байсан эмч нарын төлөөлөл болон эрүүл мэндийн сайд нарын зөвшилцөл үр дүнд хүрч өчигдөр нэмэлт хэлэлцээрт хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулжээ.
 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хоёр талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа   
Үзсэн: 884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй